20 ГАРУЙ ЖИЛИЙН ТУРШЛАГА

0

Дэлгүүр

0

Нэр төрөл

0

Брэнд

Дельта Фүүдс ХХК нь 1998 онд анх Герман улсаас BROLIO ургамлын тосыг оруулж ирснээс хойш үйл ажиллагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар 20 брэндийн 180 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг 2000 гарн худалдааны дэлгүүрүүдээр худалдаалж байна.

More...

МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮН

Ургамлын тос

“Эзэгтэй” ургамлын тос нь Монгол орны эрүүл үржил шимтэй хөрсөнд тарьж ургуулсан рапс буюу юнгар хэмээх тосны ургамлыг нэмэлт химийн бодисгүй халуун шахалтын аргаар боловсруулсан генийн өөрчлөлтгүй, дээд зэргийн ургамлын тос гэдгээрээ дотооддоо төдийгүй олон улсад үнэлэгдэж байна. Үндэсний шилдэг “Эзэгтэй” брэндийн бүтээгдэхүүнүүд нь 2020 оноос эхлэн борлуулагдаж өдгөө Монгол улс төдийгүй БНСУ болон Япон улсын зах зээлд худалдаалагдаж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд ургамлын тосны зах зээлийг тодорхойлж буй тэргүүлэгч брэндийн байр суурийг эзэлж байна.

Паста гоймон

Mutlu брэндийн паста гоймон нь уламжлалт чулуун тээрмийн арга болон орчин үеийн үйлдвэрийн технологийг хослуулан үйлдвэрлэгддэгээрээ онцлогтой. Энэ нь түүхий эдийн шим тэжээл, байгалийн амтыг хадгалсан өндөр чанартай бүтээгдэхүүн бий болгох үндэс болдог.

Mutlu паста нь Durum (хатуу) улаан буудайгаар үйлдвэрлэгддэг тул дараах давуу талтай ✔ Уургийн агууламж өндөр–Хүний биед хэрэгтэй шим тэжээлийг өгнө ✔ Байгалийн органик пигменттэй–Алтан шаргал өнгө, байгалийн амтыг хадгална ✔ В витамин, төмөр, зэс, цайр, антиоксидантаар баялаг

Будаа

Япон сортын Вьетнамд ургуулсан Сүши цагаан будаа нь генийн өөрчлөлтгүй, химийн бордоогүй хүнс тул хүн бүрийн хэрэглээнд нийцсэн натурал бүтээгдхүүн юм. Үүгээрээ ч Вьетнам улс дахь цагаан будаа тариалагчид их газрын улсын тариаланчдаас ялгарч байдаг. Сүши цагаан будаа нь бидний идэж дассан Монгол хоолны жоруудадтай дээд зэргээр нийцдэг ба цаашлаад сүши, кимбаб зэрэг Япон, Солонгос болон бусад Ази хоолнуудад хэрэглэхэд туйлын тохиромжтой байдаг билээ. Та бүхэн хайртаа гэр бүлдээ эрүүл генийн өөрчлөлтгүй хүнсий бүтээгдэхүүийг сонгон хэрэглээрэй

Нөөшилсөн хүнс

Давтагдашгүй амтат давтона. Dawtona брэнд нь Польш Улсад өөрсдийн талбай дээр жимс, ногоо тарьдаг. Мөн орон нутгийн 2000 гаруй фермертэй тогтмол хамтран ажилладаг. Салбартаа 30 жил ажиллаж байгаа мэргэшсэн ажлын хамт нь олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэл явуулж Дэлхийн 50 улсад бүтээгдэхүүнээ экспортод гаргаад байна.

Шингэн хүнс

Чилийн дарсны салбарт экспорт, борлуулалтаараа тэргүүлэгчдийн нэг VSPT Wine Group нь 1865 онд суурь үйлдвэрүүд үүсэн нэгдэж байгуулагдсан 160+ жилийн түүхтэй томоохон үйлдвэр юм. Уг үйлдвэрийн шилдэг брэнд бүтээгдэхүүн болох Alpaca нь дэлхийн олон зах зээлд, ялангуяа Япон болон Азийн орнуудад тогтвортой эрэлттэй байдаг. Тус брэнд нь Чилийн хамгийн алдартай дарсны бүс болох Central Valley-д байрладаг бөгөөд жимсний баялаг амттай, уухад эвтэйхэн хэв маягаараа танигдсан.

Latest news

Menu

Хаяг : Монгол улс Улаанбаатар хот Хан-уул дүүрэг Чингисийн өргөн чөлөө 210628

Лавлах дугаар: +976 7740 3366