Дельта Фүүдс ХХК нь хүнсний чанар стандартад нийцсэн худалдаа үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монголын нэр хүндтэй тэргүүлэгч хүнсний худалдаа үйлчилгээний эрхлэгч томоохон компаниудын нэг юм. Анх 1998 онд Дэлхийн алдарт Герман улсаас ургамлын тос импортолж үйл ажиллагаагаа эхэлэн анхны компани үүсэн байгуулагдсан билээ. Бид чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх үүднээс олон улсын хүнсний тэргүүлэгч улсууд болох Латви, Польш, Герман зэрэг Европын улс орнуудаас олон төрлийн лаазалсан хүнсний бүтээгдэхүүн импортоор оруулж ирдэг байсан бөгөөд 2002 оноос баримтлах стратегиа өөрчилж, төвлөрөх стратегируу шилжин, зөвхөн ургамлын тосоор дагнах болсон. Энэ стратегийн дагуу дэлхийд ургамлын тосны үйлдвэрлэлээр тэргүүлэгч Аргентин, Герман, ОХУ, Малайз зэрэг улсуудын томоохон үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд тус компани нь ургамлын тосны зах зээл дээр тэргүүлэгч компани болтлоо өсөж чадсан бөгөөд одоогийн байдлаар зах зээлийн 40-50 орчим хувийг дангаар хангаж байна.
Одоогийн байдлаар :
Аргентин улсын Nidera S.A компанийн “Кларина” шар буурцгийн тос,
Герман улсын Broekelmann компанийн “Бролио” рапсын тос,
Орос улсын Юг Руси компанийн “Юг руси, Анниское, Авидовь, Золотая семечка” зэрэг наранцэцэгийн тоснууд,
Орос улсын SIGMA компанинй “Корона изобилия” наранцэцэгийн тос
Малайз улсын Federation Oil компанийн “La-Bo” дал модны тос
Малайз улсын Able компанийн “Jersey” дал модны тос болон Ghee зэрэг дэлхийд танигдсан ургамалын тос үйлдвэрлэгч компаниудын албан ёсны дистербьютерээр ажиллаж байна.
Мөн 2010 оноос эхлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн Польш улсын Давтона брэндийн даршилсан, нөөшилсөн бүтээгдэхүүн, Турк улсын Pastaricco брэндийн дурум буудайн гоймон, Итали улсын Granoro брэндийн дурум буудайн гоймон, Грек улсын Грек брэндийн компод зэрэг бүтээгдэхүүнийг импортлон зах зээлд нийлүүлэн борлуулж байна.
2015 оны хувьд цагаан будааны зах зээлд нэвтэрч орсоноор Вьетнам улсын цагаан будааг зэх зээлд нэвтэрүүлж эхлээд байна. Мөн Вьетнам улсаас дарсан огурцы, Бангладеш улсаас хүүхдийн чихэр, печень ундаа, бохь гэсэн 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн нэмэгдүүлсэн.