2023.11.12

Япон улсын эмч мэргэжилтнүүд болон УГТЭ хамтран тархины саатай 6 хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал амжилттай хийж гүйцэтгэв.

Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад багтах Тархины саатай хүүхдийн хөдөлгөөний алдагдлыг засах булчин чангарлын үеийн нугасны мэдрэлийн арын ёзоорыг сонгомлоор таслах РИЗОТОМИ мэс заслыг Монголд  шинээр нутагшуулах зорилгоор Япон улсын Токио хотын Хүүхдийн Эрүүл Мэндийн Төв, мэдрэлийн мэс заслын төвийн дарга, АУ-ы доктор Ихара Сатоши болон Япон улсын Китасато их сургуулийн эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасаг, хүүхдийн мэдрэлийн мэс заслын салбарт зөвлөх эмч, АУ-ы доктор, профессор Морота Нобухито нар 9 сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн байна.

Тус мэс засал нь манай оронд өмнө нь хийгдэж байгаагүй бөгөөд зөвхөн гадаад орнуудад хийгддэг өртөг өндөртэй мэс ажилбарт тооцогддог байсан бол ийнхүү УГТЭ-ийн эмч мэргэжилтнүүд Япон профессоруудтай хамтран Монголдоо нутагшуулснаар тархины саа саажилтай байнгын асаргаатай олон хүүхдүүдэд өсөж хөгжих боломж нөхцөлийг бий болгож байна.

Энэхүү үйл ажиллагааг Үндэсний үйлдвэрлэгч “Эзэгтэй” брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин ажилласан бөгөөд 09-р сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд Япон улсын профессорын баг УГТЭ-ийн эмч нартай хамтран 4-15 насны зургаан хүүхдэд тус мэс засал эмчилгээг үнэ төлбөргүй амжилттай хийж гүйцэтгэлээ.

Menu

Хаяг : Монгол улс Улаанбаатар хот Хан-уул дүүрэг Чингисийн өргөн чөлөө 210628

Лавлах дугаар: +976 7740 3366