Шингэн хүнс
Шингэн хүнс
ALPACA
Чилийн дарсны салбарт экспорт, борлуулалтаараа тэргүүлэгчдийн нэг VSPT Wine Group нь 1865 онд суурь үйлдвэрүүд үүсэн нэгдэж байгуулагдсан 160+ жилийн түүхтэй томоохон үйлдвэр юм. Уг үйлдвэрийн шилдэг брэнд бүтээгдэхүүн болох Alpaca нь дэлхийн олон зах зээлд, ялангуяа Япон болон Азийн орнуудад тогтвортой эрэлттэй байдаг. Тус брэнд нь Чилийн хамгийн алдартай дарсны бүс болох Central Valley-д байрладаг бөгөөд жимсний баялаг амттай, уухад эвтэйхэн хэв маягаараа танигдсан.
Alpaca дарсны чанарын суурь нь Чилийн өвөрмөц газарзүйн уур амьсгалд оршдог. Газрын дундад тэнгисийн хэв маягтай уур амьсгал болох халуун, хуурай зун нь усан үзэм бүрэн боловсорч, дулаан өвөлд жимсний бүтэц, амт тэнцвэртэй хадгалагддаг
Андын нурууны цаснаас тэжээгдсэн цэвэр, эрдсээр баялаг усалгааны систем нь усан үзмийн амтыг тод, цэвэр болгож, Номхон далайн сэрүүн салхи нь өдрийн халуун, шөнийн сэрүүнийг тэнцвэржүүлж хүчиллэгийг хадгалдаг бол эдгээр байгалийн хүчин зүйлсийн нэгдэл нь жимсний тод амт, зөөлөн бүтэц, тэнцвэртэй хүчиллэг бүхий дарсыг бүтээдэг.